Тонн зэс 4641 ам.доллартай тэнцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-16 16:38:40

Сүүлийн хоёр жилд зэсийн үнэ олон улсын зах зээл дээр буурсаар байна. Тэгвэл Лондонгийн металлын биржийн ханшаар тонн зэс 4641 ам.доллартай тэнцэж байна.

Энэ нь өмнөх өдрөөс 0.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Оргил үед 7500 ам.долларт хүрч байсан зэсийн үнэ  дэлхийн эдийн засгийн хүндрэлтэй холбоотой буурсан. Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох зэсийн үнийг ирэх онд 6970 ам.доллараар тооцсон юм. Үүнтэй зэрэгцэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдлээ. Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-д тусгаснаар тус ордын үр ашигтай буюу олборлолтын нөөц нь 31,1 сая тонн зэс гэсэн тооцоо гарчээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ