ОХУ-д суух Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилов
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж, гишүүд нэр дэвшигчээс болон холбогдох бусад албаны хүмүүсээс асуулт асууж, саналаа хэлсэн. Гишүүдийн олонх нь энэхүү томилгоог дэмжиж буйгаа илэрхийлж байв.
Ингээд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шүхэрийн Алтангэрэлийг эгүүлэн татах нь зүйтэй гэсэн асуудлаар санал хураалт явуулахад 82,9 хувь нь дэмжлээ. Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Дэлгэрмааг томилох саналыг дэмжье гэсэн саналаар санал хураалт явуулахад 93,3 хувь нь дэмжив. Хуралдаанаас гарсан үр дүнг Ерөнхийлөгчид албан ёсоор хүргүүлэх аж.
Товч намтар
Б.Дэлгэрмаа нь хууль, эрх зүй, улстөрийн салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд 2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт “XX зууны Монголын ардчиллын түүх” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Орос, англи хэлний мэдлэгтэй.
Ажилласан байдал:
·1982-1986 онд Улсын Прокурорын газарт прокурор
·1986-1989 МУИС-ийн Хууль зүйн тэнхимд багш,
·1989-1990 онд ШУА-ийн төр эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
·1990-1992 онд Улсын бага хуралд зөвлөх
·1993-1996 онд Улстөрийн боловсролын академийн захирал
·1996-2000 онд УИХ-ийн гишүүн
·2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
·2006-2012 онд “Либерти” дээд сургуулийн захирал
·2012-1014 онд Монгол Улсаас Сингапур улсад суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар тус тус ажилласан. Энэ ажлыг авахын өмнө Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Б.Туул