Гааль, Татварыг нэгтгэснээр 1.7 тэрбум төгрөг хэмнэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-17 18:02:47

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гааль, Татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газрын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаар тусгасантай холбогдуулж хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл таван бүлэг, 15 зүйлээс бүрдэх бөгөөд хууль батлагдсанаар гааль, татварын албаны удирдлагыг нэгтгэн зохион байгуулах замаар гааль, татварын албаны захиргааны зардлыг 1.7 тэрбум төгрөгөөр хэмнэх боломжтой болох юм. Мөн гааль, татварын албаны мэдээллийн баазыг нэгтгэн улмаар татварын хяналт шалгалт, хураалтын үйл ажиллагааг хялбаршуулах чухал ач холбогдолтой.

Хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 64.2 хувийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

Б.Туул

Холбоотой мэдээ