Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-12-18 07:12:22

Аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн дунд шар хулгана сарын шинийн 7. Сугар гараг. Шувуун хушуут одтой, 3 хөх мэнгэтэй шар луу өдөр.

Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 45 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 

Холбоотой мэдээ