Ахлах ангийнханд лекц уншиж, сургуулиудад хандив өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 16:24:25

Олон улсын оюутны холбооны тэргүүн н.Лхагвадорж Өмнөговь аймгийн ахлах ангийн сурагчдад “Ирээдүй та нарын гарт” лекц уншлаа.

Тэрээр аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн урилгаар тус аймагт ирж ажиллаж байгаа бөгөөд мэргэжлээ хэрхэн зөв сонгож, олон улсын их дээд сургуулиудын тэтгэлэгт хэрхэн хамрагдах, зорилгодоо хүрэхийн тулд цагаа хэрхэн төлөвлөх зэрэг сэдвүүдээр тэдэнд илтгэл тавьж, хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл, сурах урам зоригийг бадраан лекцийн төгсгөлд хүүхэд бүрт өөрийн бичсэн номоос 300 ширхэгийг бэлэглэсэн юм. Мөн хүүхдүүдийн сурах орчинд хэрэгтэй зүйлийг авахад нь зориулж, сургууль тус бүрт 250 мянган төг, нийт 1 сая төгрөгийн хандив өглөө. 

Өмнөговь  аймаг  С.Сумьяа 

 

 

Холбоотой мэдээ