Индонезид гатлага онгоц осолдож 70 гаруй хүн сураггүй болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАНГКОК. /TASS/. Индонезийн Сулавеси арлын эрэгт томоохон гатлага онгоц осолдож, 76 хүн сураггүй болжээ. Тэднийг эрж хайх ажлыг даваа гарагийн өглөө эрт сэргээсэн тухай тус улсын эрх баригчид мэдээлсэн байна.
Ням гарагт явуулсан эрэх-аврах ажиллагааны явцад аврагчид аврах хантааз өмсөж амьд үлдсэн 39 зорчигчийг аварч чаджээ. Үүнээс гадна амиа алдсан гурван хүний цогцсыг олсон байна. “Үлдсэн хүмүүсийг аврах боломж маш бага байна. Далайд маш том давалгаа үүсч байгаа бол гатлага онгоц осолдсоноос хойш 24 гаруй цаг өнгөрөөд байна. Гэсэн хэдий ч эрэх хайх ажлыг маргааш үргэлжлүүлнэ” гэж эрэх-аврах ажиллагааг удирдан явуулж буй Роки Азикин онцлон тэмдэглэжээ.
Түүний хэлснээр, гатлага онгоц хүчтэй шуурганы улмаас эргээс 21 км зайтай газарт хөмөрч, живсэн байна. Бямба гарагт энэ бүсэд таван метр өндөр давалгаа үүсчээ.
Энэ сарын 19-нд осолдсон гатлага онгоцоор багийг гишүүдийг оруулаад 118 хүн зорчиж явсан байна.
Д.Жаргал