МАН-ын бүлгийн хуралдаан үдээс хойш үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-21 13:25:57

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлав.

Бүлгийн хуралдаанаар цаг үеийн хэд хэдэн хууль тогтоолын төсөл хэлэлцсэний дотор УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн аж.

Су.Батболд нарын гишүүд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан ч эрх баригчидтай зөвшилцөлд хүрч чадаагүй байгаа юм. Уг хуулийн төсөлд сонгуулийн саналын хуудсыг санал тоолох автомат төхөөрөмжөөр тоолохоос гадна гар тооллогоор баталгаажуулах асуудлыг тусгасан билээ.

Тус бүлэг үдээс хойш хуралдаанаа үргэлжлүүлэх аж.

Б.Туул

Холбоотой мэдээ