ТИКА-гаас 80 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-12-22 12:44:56

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн амбулаторид өнөөдөр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг буюу ТИКА-ийн хөрөнгө оруулалтаар эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Тус амбулаторийн эрхлэгч Б.Баянмөнх хэлэхдээ, "Туркийн хамтын ажиллагааны байгууллагаас манай хүүхдийн амбулаторид чих хамар хоолой болон шүдний төхөөрөмж, лабораторид нэн чухал хэрэгтэй гурван төхөөрөмж  бүхий 80 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж хүлээлгэн өгч байгаад баяртай байна.ТИКА нь Чингэлтэй дүүргийн ЗДТГ болон эрүүл мэндийн газартай холбоотой хамтарч ажилладаг. 

Манай Хүүхдийн амбулатори 15 төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Үүнд чих хамар хоолой, шүд, гэмтэл, вакцин зэрэг нь хамгийн их ачаалалтай байдаг. Ийм ачаалалтай байдаг салбар, лаборатори төхөөрөмжүүдтэй болсноор бидний ажилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаад баярлалаа" гэв.

ТИКА-гийн УБ хот дахь хөтөлбөр зохицуулалтын газрын дарга Экрэм Калан нээн үг хэлэхдээ, "Хүүхэд бол улсын ирээдүй байдаг. Тиймээс хүүхдийн эрүүл мэнд хамгийн чухал.  Өнөөдөр ЧД-ийн хүүхдийн амбулаторид хэрэгтэй төхөөрөмжүүдийг гардууллаа. Цаашид ч гэсэн Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажиллах болно. Нийт тусалж дэмжсэн бүхий л хүмүүст баярлалаа" гэсэн юм.

Энэхүү төхөөрөмж хүлээн авах ёслолын үйл ажиллагаанд ТИКА-ийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулалтын газрын дарга болон Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дарга, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга зэрэг холбогдох албаны хүмүүс оролцов.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ