Хүн ам хөдөө ахуйн урьдчилсан дүнг 25-ны дотор мэдээлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-23 12:55:23

Жил бүр уламжлал болгон явагддаг хүн ам, хөдөө аж ахуйн тооллогын шивэлтын ажил бүрэн дууслаа. 13 сум урьдчилсан байдлаар хүн ам, малын тоогоо гаргажээ.

Нэгтгэл тулгалтын ажил явагдаж байна. Урьдчилсан мэдээгээр Баруун-Урт сумын хүн ам 20.000 дөхөж мал сүрэг 4 төрөл дээрээ өсчээ. Аймгийн хэмжээнд мал сүрэг 3 сая давж хүн ам 58.7 хувьд хүрчээ. Аймгийн хэмжээний урьдчилсан мэдээг  энэ сарын 25-ны дотор мэдээллэх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж   аймгийн Статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбат ярьж байв.

А.Нарантунгалаг

Холбоотой мэдээ