Зээлээ барагдуулаагүй 42 иргэн, аж ахуй нэгж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 09:21:52

Дорноговь аймгийн Сайншанд суманд  2011-2015 онд Сум хөгжүүлэх сангаас нийт нэг  тэрбум 485 сая гаруй төгрөг хуваарилжээ.

Албаныхан эхний удаа төсөл бичсэн аж ахуй нэгж бүрт хяналтгүй зээл олгоод  байтал хүмүүс зээлийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулж дараа нь төлөх чадваргүй байдалд хүрсэн жишээ олон аж. 2015 оны байдлаар 42 иргэн, аж ахуй нэгж зээлээ төлж дуусгаагүй байгааг шүүхэд шилжүүлсэн байна. Тиймээс зээл олгох асуудал хариуцсан хүмүүс энэ байдлаас сургамж авч зөвхөн үйлдвэрлэл эрхлэгчдийг олж сонгох, тэдэнд зориулсан зээлийн хөрөнгийг хугацаа алдалгүй олгох ажлыг зохион байгуулснаар энэ жил 46 иргэн, аж ахуй нэгж сум хөгжүүлэх сангаас зээл авчээ. Зээлийн хөрөнгө  хамгийн багадаа 30 сая төгрөг байгаа аж.

                                                                                                                Х.Эрдэнэбулган              

 

Холбоотой мэдээ