Үрийн буудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-25 17:33:43

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар 20 тонн үрийн буудайг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар хоёр өдрийн өмнө Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн бөгөөд хуулийн төсөлд 2016 оны хаврын тариалалтад зориулан 20 мянган тонн үрийн улаанбуудайг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан юм.

Чуулганы хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан. Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулахад 79.7 хувийн саналаар хуулийн төслийг баталлаа.

Тус хуулийг 2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн 2016 оны зургадугаар сарын нэгний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.

Б.Туул

Холбоотой мэдээ