УИХ-ын шинэ долоо хоногийн хуваарь гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-28 11:10:20

УИХ-ын шинэ долоо хоногийн хуваарь гарлаа.

Даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлэг хуралдах бол лхагва гарагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо тус тус хуралдаж, 

Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, эдгээр хуультай хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай, Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолорооны тогтоол зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Харин пүрэв гарагийн хуралдаан дээрх хууль тогтоолын холбогдох хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Б.Туул
 

Холбоотой мэдээ