Батын Хурцад хошууч генерал цол олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-28 15:39:28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ТЕГ-ын дарга Батын Хурцад өнөөдөр хошууч генерал цол олгов.

Улсын Их Хурлаас 2015 онд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Тагнуулын байгууллага нь цэрэг-стратегийн болон хилийн тагнуулын үйл ажиллагаа явуулахаар болж, Тагнуулын ерөнхий газрын харьяанд Хилийн болон Цэргийн тагнуулын газрыг шилжүүлэн, Тагнуулын ерөнхий газрын дарга нь Цэргийн тагнуулын газрын даргыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай зөвшилцөн томилох, Хилийн тагнуулын газрын даргыг хил хамгаалах байгууллагын даргатай зөвшилцөн томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Мөн тус хуулийн 17.5-д “Тагнуулын байгууллагын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно” гэж заасан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1.7, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 181 дүгээр зарлигаар батлагдсан Цэргийн цол олгох журмын 2.1 дэх хэсэг, 2015 оны 182 дугаар зарлигаар батлагдсан Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар  сарын 28-ны өдрийн 195 дугаар зарлигаар Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Б.Хурцад ийнхүү Хошууч генерал цол олголоо.

Холбоотой мэдээ