Байнгын хороодын хуралдаан хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-30 15:41:27

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын хоёр байнгын хороо хуралдах байсан ч ирц бүрдэхгүйгээс хойшиллоо.

Тодруулбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан хойшиллоо.

Байнгын хороодын хуралдаанаар Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүл ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төслүүд, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, зарим орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлоод байв.

Б.Туул

Холбоотой мэдээ