Д.Номин-Эрдэнэ гуравдугаарт эрэмбэлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-01-03 14:05:17

Олон улсын шатрын холбоо /ОУШХ/-ноос гаргасан рейтингээр дэлхийн шилдэг шатарчин охидын чансаанд Д.Номин-Эрдэнэ гуравдугаарт эрэмбэлэгджээ.

ОУШХ-ноос 2016 оны эхний сарын рейтингийн жагсаалтыг гаргахад шилдэг 10 шатарчны дунджаар байр эзлүүлсэн дүнгээр манай улс 172 улсаас 57 дугаар байрт жагссан байна. Энэ жагсаалтыг ОХУ тэргүүлж, БНХАУ, Украин улс удаалав. Монголын шатарчдын рейтингийг Их мастер Б.Гүндаваа /2507, "Шунхлай"/ тэргүүлсэн бол залуу шатарчин Олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ /2468/ удаалав.

Дэлхийн эмэгтэй шатарчдыг БНХАУ-ын Хоу Ифань /2673/, Энэтхэгийн Конеру Хампи нар тэргүүлсэн бол Д.Номин-Эрдэнэ 28, Б.Мөнгөнтуул 42 дугаарт бичигдэв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ