Патанкотын халдлагын хариуцлагыг Кашмирийн босогчдын бүлэглэл хүлээв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-06 13:47:59

ШРИНАГАР. /Xinhua/. Энэтхэгийн Пенжаб мужийн цэргийн баазад болсон халдлагын хариуцлагыг Кашмирийн босогчдын “Жихадын нэгдсэн зөвлөл” хүлээжээ.

“Гол замын суман” бүлэглэлтэй холбоотой Кашмирийн босогчид агаарын цэргийн баазад халдсан тухай “Жихадын нэгдсэн зөвлөл”-ийн төлөөлөгч Сайед Садакат Хусейныг иш татан, орон нутгийн “CNS” мэдээллийн байгууллага мэдээлэв.

“Кашмирийн лалын ахан дүүсийн Патанкот агаарын цэргийн баазад үйлдсэн халдлага цэргийн ямар ч байгууламжид босогчид нэвтэрч чадна гэдгийг Энэтхэгт ойлгуулах зорилготой” гэж төлөөлөгч хэлсэн байна.

“Жихадын нэгдсэн зөвлөл” бол Пакистаны захиргаанд буй Кашмирийн босогчдын 13 бүлэглэлийн нэгдэл юм.

Пакистанд байрладаг “Жайш-э-Мохаммед” босогчдын бүлэглэлийг Энэтхэгийн албаны хүмүүс халдлагад буруутгасан билээ.

Энэтхэг, Пакистаны энхийн үйл явцыг шинэчлэхээр хоёр улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Наваз Шариф нар Пакистаны Пенжаб мужийн төв Лахор хотод уулзсанаас хойш хэдхэн өдрийн дараа уг халдлага болсон юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ