“Монгол шуудан” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга дууслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2016-01-06 17:01:11

“Монгол шуудан” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга өнөөдрөөр дууслаа.

Тус компанийн хувьцааны захиалгыг өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 6-ны өдрүүдэд явуулсан юм.

Хөрөнгийн биржийн арилжааны системд нийт 68,134,427 ширхэг хувьцаа худалдан авах захиалга бүртгэгдсэн байна.
 

Б.Туул

Холбоотой мэдээ