Цэцийн даргын нэрэмжит шагналыг Н.Жанцанд олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-11 15:21:44

Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит шагналыг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга, гавьяат хуульч, доктор, профессор Н.Жанцанд өнөөдөр гардуулав.

Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан эцэг хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, үзэл санааг нь түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, түүнийг сахин хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж жил бүр энэхүү шагналыг олгож ирсэн байна.

Хүндэтгэлийн энэхүү арга хэмжээний үеэр “Хууль зүйн салбарын оны нөлөө бүхий эрдэмтэн” шагналын эзнийг тодруулсан. Уг шагналын анхны эзнээр гавьяат хуульч, академич С.Нарангэрэл шалгарав.

Мөн цэцийн даргын нэрэмжит Үндсэн хуулийн эрх зүйн сэдэмж бичгийн уралдаанд шалгарсан илтгэлийг сонссон байна. Энэ жил нийт 22 оролцогч бүтээлээ ирүүлснээс тэргүүн байранд “Отгонтэнгэр” их сургуулийн багш Р.Очирбал “Ерөнхийлөгчийн хориг” сэдэвт илтгэлээр, дэд байранд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн 3 дугаар курсын оюутан Л.Амгаланбаатар “Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичиг“ сэдэвт илтгэлээр, гутгаар байранд Хууль зүйн туслалцааны төвийн Налайх дүүрэг дэх салбарын өмгөөлөгчийн туслах Б.Чулуунгэрэл “Үндсэн хуулиас хариуцлагыг эрэхүй” сэдэвт илтгэлээр тус тус шалгарчээ.

Холбоотой мэдээ