Булган сум оны онцлох алдартнуудаа тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 08:39:53

Дорнод аймгийн Булган сум ажил үйлс, амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан 9 алдартанг тодруулдаг уламжлалтай.

2015 оны Шилдэг багаар Д.Баттулга даргатай Чулуут 4 дүгээр баг, шилдэг байгууллагаар Б.Шархүүхэн даргатай Хүүхдийн цэцэрлэгийн хамт олон, шилдэг албан хаагчаар сумын ЗДТГ – ын ажилтан Хишигтогтохын Хандмаа, шилдэг баялаг бүтээгчээр “Дэлгэрэх” төвийн захирал Чулуунбаатарын Ганбат, шилдэг тамирчнаар Жудо бөхийн спортын мастер Ганбатын Одонжаргал, шилдэг менежменттэй малчнаар Баян-Уул багийн малчин, сумын алдарт уяач Жамбалдоржийн Цогтсайхан, шилдэг аврагчаар Хүүхдийн цэцэрлэгийн ажилтан Лхамзавын Наранбаатар, шилдэг хүүхдээр Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагч Чулуунбаатарын Содхүү, шилдэг авьяастнаар  Соёлын төвийн эрхлэгч  Арслангийн Энхтүвшин нар шалгарчээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ