Цагаан сараар Өвөрхангайн үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 13:24:53

Өвөрхангай аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс “Өвөрхангайд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжих үүднээс зохион байгуулж буй уг үзэсгэлэнд төрөл бүрийн малгай, дээл, цамц, гутал, эсгий шаахай,  цүнх, түрийвч, хөөрөг, гоёл чимэглэл, ширмэл ширдэг гэхчлэн олон төрлийн эд бараа тавигджээ.

Эдгээр зүйлийг Өвөрхангайн урчууд чанартай, сонголт сайтайгаар үйлдвэрлэж, хямд үнээр хэрэглэгчдэд санал болгож байна. Мөн цагаан сараар Хятад барааг нэгэндээ бэлэг болгон барихгүй байхыг зөвлөж, зөвхөн үндэсний үйлдвэрлэгчид, тэр тусмаа Өвөрхангайн үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого барихыг ард иргэдэд уриалж байгаа юм.

Үзэсгэлэн худалдаа Бизнес хөгжлийн төвийн 1 давхарт өглөөний 09-өөс оройны 20 цаг хүртэл үргэлжилж байна. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ