Малчдад туслах "Халуун тус" аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 10:40:26

Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн газраас малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор уриалга гаргаж “Халуун тус аян”-ыг зарлалаа.

Сүхбаатар аймгаас өөр аймгийн нутагт 120 өрх, 415 хүн, өөр аймгийн бусад сумдад 724 өрх, 2624 хүн өвөлжиж байгаагийн дотор 0-5 насны хүүхэд 361, нөхөн үржихүйн насны эмэгтэй 231, жирэмсэн эх 19, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан 169 хүн байна.

Цаашид хаврын эхэн сар гартал хур тунадас ахуй орж, хүйтний эрч тууштай буурахгүй, салхитай, цасан шуургатай байх талаар УЦУОША-наас мэдээлж байгаа.

Иймд малчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, цаг зуурын хүндрэлийг даван туулахад ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон нэгдэн уриалж байгаа юм. Малчдад нэмнээ, элгэвч, төлийн уут, бээлий, лаа, чүдэнз, гэрийн эмийн сан, өвс, түлээ нүүрс, гурил, будаа цай зэргийн дэмжлэгийг үзүүлж болох ажээ.  Иргэд, байгууллагын дэмжлэг туслалцааг Эрүүл мэндийн газар хүлээн авч аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэж өгнө. 

А.Нарантунгалаг

Холбоотой мэдээ