Төвийн нутгаар хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВУЦУОШ-ний албанаас өгч буй долоо хоногийн урьдчилсан мэдээгээр хүйтний эрч улам чангарах төлөвтэй байна.
Энэ үед томоохон голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус хүйтэрч, бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрана.
Харин энэ сарын 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн хэсгээр цас орж салхи хойноос 12-14 м/с хүрч, зөөлөн цасан шуурга шуурна.
Одоогийн байдлаар цасны зузаан Дэлгэрхаан, Баянцагаан орчмоор 2-5 см, бусад нутгаар 6-15 см зузаан буюу нягт нь 0,12-0,27 гр/см3 байна.
Иймд цаашид цасны зузаан улам нэмэгдэж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байгаа тул малын хариулга маллагаа болон зам тээврийн ажилд хүндрэл учруулж болзошгүйг онцгой анхаарууллаа.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг