Өвөлжилт хүндэрсэн сумдад үнэ төлбөргүй өвс олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 13:02:19

Төв аймгийн 27 суманд өвөлжилт хүндэрч байна. Иймээс аймгийн онцгой комисс хуралдаж, энэ сарын 12-оос малчдад өвсний тусламж үзүүлж эхэллээ.

Аймгийн Засаг даргын мөн өдрийн захирамжийн дагуу 2013 онд аюулгүйн нөөцөд төвлөрүүлсэн 5500 боодол, энэ онд Засгийн газраас олгосон  62,8 тн, өвсийг тус бүр үнэ төлбөргүй  өвөлжилт хүндэрсэн 10 гаруй сумдад олгож эхэлсэн байна. 
Эдгээрт Баянжаргалан, Батсүмбэр, Баянцогт, Борнуур, Жаргалант, Эрдэнэсант, Сүмбэр, Цээл, Баянчандмань, Алтанбулаг, Эрдэнэсант зэрэг 11 сум багтаж, тус бүр 5-8 тонныг авна. Харин аймгийн аюулгүй нөөцөд байсан өвсийг  Зуунмод орчмын Авдар-Уул, Хатуугийн даваа, Ногоон даваа, Бөхөгийн хөндий, Их булаг, Өгөөмөр зэрэг газар оршин суудаг малчид бэлчээр дээрээс авах боломжтой.

Энэ ажлыг Төв аймгийн ОБГ-ын бие бүрэлдэхүүн хариуцан зохиож байна. 

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

Холбоотой мэдээ