Харвоны эмийг 11 иргэн хэрэглэж эхлээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-01-14 17:40:23

Элэгний өвчлөлийг бууруулж, вирусын тоог цөөлж, улмаар элэгний хэвийн үйл ажиллагааг дэмжих зорилготой Харвоны эмийг Зуунмод сумын Болдын эмийн сангаар дамжуулж, иргэдэд олгож байна.

Одоогийн байдлаар 11 иргэн энэ эмийг худалдан авч, уужээ.

Өдөрт тогтсон хугацаанд  нэг капсулыг хэрэглэнэ. Харвони эмийг хэрэглэх үед өөр ямар нэг төрлийн антибиотек хэрэглэхийг хориглодог бөгөөд тухайн хүний өвчлөл, вирусын тоо зэргээс хамаараад хэрэглэх хугацаа харилцан адилгүй. Жишээ нь вирусын идэвхжил өндөртэй буюу хэдэн сая, мянгаар тоолох вирустай хүмүүс 6-9 сар, харьцангуй цөөн вирустай иргэд 1-3 орчим орчим хэрэглэнэ. Сарын үнэ 808000 мянга, гурван сараар хэрэглэвэл 2 сая 400 гаруй мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм.

Нэгдсэн эмнэлгийн Хавдрын зөвлөх эмч Б.Оюунтуяагийн хэлснээр энэ эмийг хэрэглэхийг хүсвэл эмирай, компьютер, эхо, дуран, элэгний хатуурал, бамбай булчирхай, цусны дэлгэрэнгүй, вирус тоолох гэх мэт 10 төрлийн оношлогоонд хамрагдаж, Монголд албан ёсоор нийлүүлж буй Омбал ХХК-ний дансанд төлбөрийг тушааснаар Зуунмод сумын  Болдын эмийн сангаас авах боломжтой юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл НЭ-ийн дотрын эмч Цэрмаа Хавдартын зөвлөх эмч Оюунтуяа нартай 94444601, 99162985 дугаараар холбогдож асууж болох ажээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ