14 багийн 100 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 16:50:53

2016 оны 01 сарын 13 буюу Шинэ үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулсан шагайн харваан тэмцээн боллоо.

Тэмцээнд Сүхбаатар аймгийн ихэнх сумд зорин ирж оролцож байгаа нь энэ спортын хөгжил болоод шагайн харваа сонирхогчдын хүрээ жилээс жилд тэлж байгааг харуулж байлаа. 14 багийн 100 гаруй тамирчин оролцож оюун ухаан, цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Нийт оролцогчдын дийлэнх хувийг ахмад харваачид эзлэж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.

Эл өдрийг бүх нийтийн хүрээнд жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд урьд жилүүдэд үндэсний бөхийн тэмцээнийг зохион байгуулдаг байсан бол энэ жил анх удаа үндэсний шагайн харваан тьэмцээнийг зохиож байгаа нь энэ юм.

Тэмцээний нэгдүгээр байрыг Батбаяр ахлагчтай Мөнххаан сумын баг харваачид, хоёрдугаар байрыг Лхагвасүрэн ахлагчтай Баруун сумын харваачид, гуравдугаар байрыг Энхбаатар ахлагчтй Уулбаян сумын баг харваачид тус тус эзэлжээ.

Т. Одончимэг 

Холбоотой мэдээ