Цагдаагийн газрын ажиллагсдын 60 айлын орон сууц ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 60-н айлын орон сууцыг бариулж ашиглалтад оруулж нээлт хийв.
Нээлтэд Цагдаагийн Ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, туслах комиссар П.Энхтогтох, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга, Цагдаагийн хурандаа Б.Даваажав болон Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын удирдлагууд, алба хаагчид тэдний гэр бүл үр хүүхдүүд нь оролцлоо.
Уг орон сууцны барилгыг “Хос уран цамхаг” ХХК болон аймгийн Цагдаагийн газрын захиалгаар барилга угсралт засварын “Сувдан алх” ХХК-ийн барилгачид барьж ашиглалтад оруулсан нь энэ юм.
Б.Норовсамбуу