Дэлхийд хамгийн том нарны эрчим хүчний станц баригдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-01-18 07:56:48

ИСФАХАН. /IRNA/. Дэлхийд хамгийн томд тооцогдох 1000 мегаваттын хүчин чадал бүхий нарны эрчим хүчний станцыг Исфахан мужийн Сагзи хотод Германы мэргэжилтнүүдийн тусламжтайгаар барих гэж байна.

Олон улсын хөрөнгө оруулагчдын дээд хэмжээний уулзалтын хаалтын ёслолд Германы компанийн төлөөлөгч Эштон Флоор, "Герман улс цэвэр энерги үйлдвэрлэх туршлагатай гэдгээрээ алдартай бөгөөд дэлхий даяар энэ технологийг нэвтрүүлэх сонирхолтой" гэв.

Хүн төрөлхтөнд байгаа, үнэгүй төлбөргүй байдаг эрчим хүчний асар их эх үүсвэр болсон нар бол бурхнаас өгсөн үнэ цэнэтэй бэлэг юм.

Ираны чулуужсан түлшний нөөцтэй ч цэвэр эрчим хүчний хуулийг дэмжин ашиглахыг эрмэлзэж байна.

Исфахан муж нь цаг уурын хувьд эрчим хүчний станц байгуулахад хамгийн сайн тохирсон нөхцөлтэй газар  гэж Германы мэргэжилтэн үзжээ.

Нарны эрчим хүчний станц нь 1200 килограмм нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаас сэргийлдэг бөгөөд нэг киловатт нарны гэрлээс 2000 киловатт цэвэр эрчим хүч үйлдвэрлэдэг байна. 

Исфаханд 2 өдөр үргэлжилсэн олон улсын хөрөнгө оруулагчдын дээд хэмжээний уулзалтад Кувейт, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Турк, Умард Солонгос, Испани, Гүрж, Швейцарь, Герман, Ирак, Оман, Австри, Хятад, Афганистан, Польш, Канад, Орос болон Грекийн эдийн засгийн 40 төлөөлөгч оролцсон байна. 

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ