Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-18 08:05:15

Аргын тооллын 1 сарын 18, Сумьяа гараг. Билгийн тооллын  9, Гоё хүүхэн одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр сахиус тахих, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, өлзийг өгүүлэх, балин өгөх, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, мал адгуус муулах үйл, эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Хиншүү хярвас гаргах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийхэд муу. Өвчин болвол арван хоногт амирлана.

Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Зүүн чих хангинавал татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие татвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ. Балжиннямтай өдөр.

Холбоотой мэдээ