Жакарта хотын халдлагад ашигласан зэвсэг Филиппинээс гаралтай байж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-18 11:32:12

ЖАКАРТА. /NHK/. Өнгөрсөн долоо хоногт Жакарта хотод болсон террорист халдлагын үеэр ашигласан зэвсгүүд Филиппинээс гаралтай байж болзошгүй байна гэж Индонезийн цагдаагийн газар мэдэгдэв.

Өнгөрсөн пүрэв гарагт Индонезийн нийслэл хотын төвд бүлэг этгээдүүд бөмбөг дэлбэлэн, энгийн иргэд рүү гал нээж, дөрвөн хүний амийг хөнөөж, 26 хүнийг шархдуулсан байна.

“Лалын улс” бүлэглэлийн салбар гэж мэдэгдсэн бүлэглэл уг халдлагыг үйлдсэнээ хүлээжээ. Одоогийн байдлаар 12 сэжигтнийг баривчлаад байгаа бөгөөд халдлагын үеэр ашигласан болон сэжигтнүүдийн байсан газраас 11 зэвсэг олсон гэж Цагдаагийн газар мэдэгджээ.

“Лалын улс” бүлэглэлийг дэмжихээ илэрхийлсэн Филиппинд төвтэй босогчдын “Абу Сайяф” бүлэглэлтэй халдлага үйлдсэн этгээдүүдэд холбоотой эсэхийг цагдаа нар шалгаж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ