Музейн барилгын ажил царцжээ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 21:46:47

Дорноговь аймгийн төв Сайншанд хотод сүндэрлэх орчин үеийн стандарт шаардлагыг бүрэн хангасан музейн барилга барих төсөл арга хэмжээ  царцжээ.

Нийт найм орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар дөрвөн давхар барих музейн байгууламжийн гадна дотно болон давхруудын дизайны шийдэл, зураг төсвийг олон улсын жишигт нийцүүлж мэргэжлийн компани баталсан бөгөөд эдүгээ зөвхөн барих ажил л үлдээд байсан юм. 

Мөн тус музейн барилгыг барих газрыг аймгийн ИТХ-аас шийдвэрлэж өгсөн төдийгүй хөрөнгө санхүүгийн тооцоог гаргаж улсын төсөвт суулгахаар Сангийн яам, Засгийн газарт хүргүүлсэн ч  хөрөнгө санхүүгийн хүндрэлээс шалтгаалж хойшлогдлоо.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ