Цагаан сар үзэсгэлэн худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 08:56:24

Дорноговь аймгийн ЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг энэ оны нэгдүгээр сарын 22-23-нд Сайншанд сумын хүүхдийн ордонд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Үзэсгэлэн худалдаанд Дорноговь аймгаас гадна Улаанбаатар, Архангай, Увс, Өмнөговь гээд бусад аймгийн иргэд аж ахуй нэгжүүд оролцож хэрэглэгчдэд шилдэг  бүтээгдэхүүнээ танилцуулдаг уламжлалтай. Мөн шилдэг сум, шилдэг аж ахуй нэгж, шилдэг шинэ бүтээгдэхүүн, шилдэг иргэнийг тодруулж шалгаруулдаг  бөгөөд энэ үеэр үйлдвэрлэгчдийн зарим нь бараа бүтээгдэхүүнийхээ  үнийг тодорхой хувиар хямдруулж  худалдаалдаг юм.

            Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган        

Холбоотой мэдээ