Нэгдүгээр сарын 19-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-01-19 09:10:33

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Монгол Улсын Прокурорын байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөн УЕПГ-т болно.

09.00 цагт АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нийгмийн салбарын инновацийг дэмжиж, чанарын удирдлагын олон улсын стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагаа Сувилахуйн сургуулийн эрдмийн өргөөнд болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Төв аймагт орон нутгийн хэрэгцээнд авсан газарт зөвшөөрөлгүй алт олборлож хууль зөрчиж байгаа ноцтой баримтыг дэлгэж “Авдарбаян” компаниас мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд "Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд" ТББ-аас мэдээлэл хийнэ.

14.00 цагт БЗД, 14-р хороо, Өгөөмөр захын баруун талын "Ахмадын орон сууцны хороолол"-ын хойно гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч "Зургаан талт" ХХК-ийн 150 айлын орон сууцны нээлт үйл ажиллагаа болно.

14.30 цагт Монголд анх удаа NBA стандартаар байгуулсан спорт заалны нээлт МУИС-ийн хичээлийн 4-р байрнд болно.

Холбоотой мэдээ