УДБЭТ-ын уран бүтээлчид малчдад туслахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-19 14:24:31

УДБЭТ-ын уран бүтээлчид өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад тусламж үзүүлэх зорилгоор “Сонгодог” гала тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

“Монгол сонгодог-Монгол малчин” уриан дор тус театрын уран бүтээлчид Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тоглолтын орлогыг өвөлжилт хүндэрч, зудын ирмэгт буй хөдөө орон нутгийн иргэдэд зориулах юм.

Гамшиг осол тохиолдсон үед биш урьдчилан сэргийлж, ард иргэддээ туслах хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл “Сонгодог” уран бүтээлийн тоглолтод хүрэлцэн ирэхийг театрын уран бүтээлчид уриалж байна.

 “Сонгодог” гала тоглолт маргааш 19.00 цагт УДБЭТ-ын тайзнаа болно.  

Ж.Болор

Холбоотой мэдээ