Сүхбаатар аймгийн алдарт уяач 24-өөр нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 10:02:40

Сүхбаатар аймгийн "Жавхлант шарга" МСУХ-ны хурал болж энэ онд зохион байгуулах аймгийн хаврын бүсийн уралдаанууд болоод шинээр Аймгийн алдарт уяач цолны болзол хангасан уяачдынхаа талаар ярилцжээ.

Гал бичин жилийн босгон дээр Сүхбаатар аймгийн Алдарт уяадын тоо 24-өөр  нэмэгдэхээр боллоо. Наран сумын уяач Ч.Энхтайван, Ц.Баатар, Онгон сумын уяач Ө.Эрдэнэбаатар, О.Үнэнбор, Дарьганга сумын уяач Д.Ариунбат, Баяндэлгэр сумын уяач П.Амгаланбаатар, Д.Аюулгүй, Уулбаян сумын уяач Ч.Амарсанаа, Мөнххаан сумын уяач Ч.Ганболд нарын  24 уяач Аймгийн алдарт уяач цолны болзол хангажээ.

Мөн энэ жилийн Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах уламжлалт "Жавхлант шаргын хурд" уралдаан Дүнжингараваас долоо хоногийн өмнө болохоор болсон бол Сүхбаатар, Наран сумдад тус тус аймгийн хаврын бүсийн уралдаанууд зохион байгуулагдахаар боллоо. Одоогоор болох хугацаа нь тодорхой болоогүй байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ