МАН, МАХН-ын удирдлагууд уулзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-20 10:42:42

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАХН-ын Нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Батлан хамгаалахын сайд Ж.Цолмон тэргүүтэй хоёр намын удирдах албан тушаалтнууд өчигдөр орой уулзжээ.

Тус уулзалтаар санал тоологч автомат машины талаар ярилцаж, сонгуулийг будлиангүй, шударга явуулахын тулд хамтарч ажиллах талаар хэлэлцсэн аж. Харин МАН, МАХН хоёр нам нэгдэх, нэгдэж сонгуульд орох зэрэг асуудал дурдагдаагүй гэх мэдээлэл байна.

Дашрамд дурдахад дээрх хоёр намын нэгдэх тухай мэдээлэл гараад удаж байгаа ч намуудын зүгээс албан ёсны мэдэгдэл одоог хүртэл хийгээгүй байгаа юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ