Цас ихтэй байгаагаас зарим суманд мал бэлчээрлэх боломжгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-21 15:50:01

Булган аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 16 сум 1 тосгоны 8,7 мянган малчин өрхөд 3,2 сая толгой мал өвөлжиж байна.

Энэ жилийн хувьд цас бага багаар нэмэгдэн орж, харьцангуй дулаан байснаас цас нягтарч хатууран зарим газраар өвс цасанд дарагдаад байгаа нь мал бэлчээрлэх боломжгүй болгож байна. Ялангуяа Булган аймгийн Тэшиг, Баяннуур, Рашаант, Сайхан, Могод сумдад малын бэлчээр байхгүй болсон байна. Эдгээр сумдад цасны зузаан 12–21 см хүрчээ. Аймгийн хэмжээнд 104 өрхийн 283 хүн малаа авч өөр аймаг сумын нутагт отроор өвөлжиж байна гэсэн судалгаа хийгджээ. Мөн 457 өрхийн 1609 хүн төв суурин газраас алслагдсан газар өвөлжиж байна.

П.Батням

Холбоотой мэдээ