“Шунхлай” компани шатахууныхаа үнийг 100-130 төгрөгөөр буулгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 10:39:58

Дорноговь аймагт шатахуун түгээх үйл ажиллагаа эрхэлдэг “Шунхлай” компани сумдад түгээж буй шатахууныхаа үнийг 100-130 төгрөгөөр хямдруулсан гэх мэдээллийн дагуу тус компанийн Дорноговь аймаг дахь салбарын холбогдох ажилтнаас тодрууллаа.

Түүний хэлж буйгаар “Шунхлай” компани сумдад түгээж буй шатахууныхаа үнийг хямдруулжээ. Тухайлбал, нэг литр А92 шатахууны үнийг 100 төгрөгөөр, нэг литр түлшний үнийг 130 төгрөгөөр буулгасан аж. Харин Сайншанд сумын төвд шатахууны  үнийг хараахан хямдруулаагүй байна. Цаашдаа үнийн асуудлыг ярилцаж хямдруулах болно гэв.

Одоогийн байдлаар Сайншанд  суманд А92 бензин нэг литрийн үнэ 1950 төгрөг, нэг литр түлшний үнэ 1950 төгрөг,  нэг литр А95 бензин 2050 төгрөг,  нэг литр А80 бензин 1620 төгрөгийн үнийн ханштай байна.

Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган  

Холбоотой мэдээ