Уран сийлбэрчдийн баг Харбины фестивальд тэргүүн байр эзэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 11:54:16

Дархан-Уул аймгаас БНХАУ-ын Харбин хотноо жил бүрийн өвөл уламжлал болгон зохион байгуулдаг “Мөсний баяр”-ын олон улсын тэмцээнд уран сийлбэрч Д.Цэрэнбат ахлагчтай Дархан хотын баг "Ээж" нэртэй бүтээлээр тэргүүн байрт шалгарч цом, өргөмжлөл хүртжээ.

Энэ тухай тус багийн ахлагч орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Харбины олон улсын цас мөсний фестивалийг 1963 оноос эхлэж жил бүр зохион байгуулж иржээ. Хятадын соёлын хувьсгалын үеэр хэдэн жил завсардсан ч 1985 оноос дахин сэргээж зохион байгуулах болсон уг фестивалийн уугуул хот Харбин нь дэлхийн цас мөсөн урлагийн нэг эх сурвалж хэмээгддэг аж.

Уран сийлбэрч Д.Цэрэнбат:-“ Фестиваль оны өмнө болсон ч оролцоод тэргүүн байр эзлэсэн тухайгаа одоо л хэвлэл мэдээллийнхэндээ хүргэж байна. Энэ жил уламжлал ёсоор цас мөсний карнавал, олон улсын цас мөсөн урлалын тэмцээн, цэцэрлэгт хүрээлэнгүүд дэх мөсөн дэнлүүний үзэсгэлэн, цана чарганы тэмцээн, мөстсөн нуур голууд дахь загасчлал. Цас мөсөн кино урлагийн фестиваль, гар болон фото зураг, уран бичлэгийн үзэсгэлэн, ардын дуу бүжгийн үзүүлбэрүүд, мөсөн дээрх хуримын ёслол, худалдаа зэрэг олон төрлөөр явагдаж энэ үеэр Хятадад жуулчдын тоо их нэмэгддэг юм байна” гэв.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ