Хүүхдүүддээ анхаарал халамж байнга тавих хэрэгтэй гэв

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 13:39:03

Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд 12-14 насны охидыг хүчирхийлсэн гэмт хэрэг их гарах болжээ.

Аймгийн хэмжээнд  ерөнхий боловсролын нийт 22 сургуулийн 15000 гаруй хүүхэд, дээрээс нь МСҮТ-ийн 800-900 орчим хүүхдийн гэмт хэрэг зөрчлийн асуудалд ердөө хүүхдийн нэг байцаагч алба ажлаа зориулан ажилладаг байна.

Мөн цахим тоглоом, интернет орчинд хүүхдүүд  цагийг өнгөрөөж  харгис хэрцгий тоглоомонд ихэд автсанаас сэтгэл зүйд нь өөрчлөлт орж, гэмт хэрэгт орооцолдох, хүмүүжлийн доголдолтой  болох, бие биенээ хайрлах сэтгэлгүй болж,  нэгнээ зодож танхайрах асуудал нийтлэг байгааг цагдаагийн байгууллагын ажилтан хэллээ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ  цаг гаргаж, тэдний үгийг сонсох,халамж анхаарал тавих шаардлага их байгаа аж.

Дашрамд дурдахад  аймгийн Цагдаагийн газраас санаачилга гаргаж сургуулиудын орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эргүүлийн ажлыг хэрэгжүүлж хантааз, дохиур, шүгэл, зэргээр хангаж ажилласан нь улсын хэмжээнд анхдагч ажил болсон байна.  

                                                                                  Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган  

Холбоотой мэдээ