Сүүлийн дөчөөд жил болоогүй хүйтрэл болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-27 17:12:12

Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар аймгийн нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, аймгийн төвд агаарын температур шөнөдөө -40 хэм хүрсэн нь тус аймгийн нутаг дэвсгэрт сүүлийн дөчөөд жил тохиогоогүй хүйтрэл болжээ.

1 сарын 23-ны шөнө Наран,  Дарьганга сумдад бүр -45 хэм хүртэл хүйтэрсэн байна.

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 30-нд зарим газраар бага зэргийн цас орж, ихэнх хугацаанд салхи хойноос секундэд 5-10 метр хүрч, явган шуурга шуурна. Агаарын температур шөнөдөө 28-33, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногоос ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэдгийг албаны хүн хэллээ.

Т. Одончимэг 

Холбоотой мэдээ