АН-ын Бодлогын зөвлөлийн Барилга, хотын хөгжил бүлгэм хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-28 10:36:01

Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн Барилга, хотын хөгжил бүлгэм өчигдөр намын байрандаа хуралдаж, ипотекийн зээлийн талаар ярилцжээ.

Уг бүлгэмд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ-ын даргын Барилгын салбар, ипотек хариуцсан зөвлөх Г.Байгалмаа, ТОСК-ын ерөнхий захирал А.Гантулга, Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, Н.Гантөмөр болон барилгын салбарын төлөөлөл оролцсон байна.

АН-ын дарга З.Энхболд энэ үеэр "Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталж, орон сууцны зээлийг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр олон иргэн орон сууцанд орох боломж нээгдэж байна" гэдгийг онцлов.

Мөн намын дарга Бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Ц.Буянцогтоог танилцуулж, тус бодлогын зөвлөл Ардчилсан намын гишүүд дэмжигчдэд нээлттэй гэдгийг хэлж, өөрсдийн шинэ санаагаа намынхаа мөрийн хөтөлбөрт тусгуулах боломжтойг тодотгожээ. 

Н.Туяа 

Холбоотой мэдээ