Баруун бүсдээ хамгийн олон малтай нь Завхан аймаг

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 11:05:01

Завхан аймаг энэ жил гурван сая 133 мянган толгой мал тоолуулсан. Энэ нь Завхан аймаг түүхэндээ  гуравдахь удаагаа гурван сая давсан мал тоолуулж байгаа явдал юм.

Тус аймаг анх 1927 онд 3.6 сая мал тоолуулж байжээ. Харин үүний дараа 2008 онд мөн 3 сая 130 мянган мал тоолуулж байсан байна. Ийнхүү нийт малын тоогоор баруун бүсдээ нэгд, улсад наймдугаар байранд орж байгаа юм. Нийт мал сүрэг таван төрөл дээрээ өссөн үзүүлэлттэй байна.

Дашрамд дуулгахад Завхан аймаг 115 багтай. Үүнээс хөдөөний 84 баг байдаг. Түүнчлэн аймгийн  хэмжээнд 8.3 мянган малчин өрхтэй.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ