Улиастайд төрийн үйлчилгээ иргэдэд ойр болж байна

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 11:39:17

Завханы Улиастай хотын хүн ам 16500 орчим, дээр нь бусад явуулын хүн амыг оруулж тооцвол 20 гаруй мянган хүн амтай томоохон аймаг. Тиймээс иргэддээ төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс Улиастайн бүх багуудад Багийн хөгжлийн төв барьж эхэлжээ.

Энэ хүрээнд өнгөрсөн жил хоёр, энэ жил дахин хоёр  төвийг барьж ашиглалтад оруулжээ. Үүнд ОНХС-аас нийтдээ 700 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл багууд багийн  даргын ажлын алба, өрхийн эрүүл мэндийн төв, багийн цагдаа, багийн ИНХ болон бусад олон нийтийн байгууллагууд байрлах боломж бүхий  нэгдсэн байртай болсон гэсэн үг.

Мөн зарим багийн хөгжлийн төвүүд  нь тухайн багийн оршин суугчдад ахуйн үйлчилгээг хүргэх цогц үйлчилгээ үзүүлэх боломжтой юм байна. Сүүлийн үеийн технологиор харьцангуй хямд зардлаар баригдаж байгаа эдгээр барилгууд нь халаалт болон бусад асуудлыг цогцоор нь шийдвэрлээд 380 орчим сая төгрөгөөр баригдаж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ