Орон нутгийн сонгуулийн тойрог, мандатын тоог баталлаа

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 14:19:47

Өвөрхангайс аймгийн ИТХ хуралдаж, орон нутаг дахь сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоох тухай асуудлыг хэлэлцэн Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу 29 тойрог, 41 мандаттайгаар тогтоолоо.

Тодруулбал Өвөрхангай аймгийн 18 сум тус бүр 1 тойрог, аймгийн төв буюу Арвайхээрт багийн тоогоор 11 тойрог баталж, 29 тойрогт 41 мандатыг хуваарилахдаа сум, багийн хүн амын тоонд тохируулсан байна. Ингэснээр Арвайхээр сумын 5 дугаар баг 2 мандаттай бусад багууд 1 мандаттай буюу нийт 12 мандат, Хархорин суманд 4 мандат, Уянга, Бат-Өлзий, Богд, Баянгол, Зүүнбаян-Улаан сум тус бүр 3 мандат, бусад сумдууд 1 мандаттай байхаар баталжээ.

2016 оны  Улсын их хурал болоод Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаа хэдхэн сарын дараа болно. Сонгуулийн тухай хуулийн 22.8-д зааснаар сонгуулийн товлосон цаг хугацаанаас 150-иас доошгүй хоногийн өмнө аймгийн ИТХ-ын сонгуулийн тойрог болон мандатын тоог тогтоох ёстой байдаг ажээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ