Японы өсвөрийн хөлбөмбөгчид Улаанбаатарт ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-14 16:45:03

Энэтхэг улсад 2016 онд зохион байгуулах Ази тивийн 16 хүртэлх насны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны "К" хэсгийн тоглолтууд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 16-20-нд болно.

Тус тэмцээний "К" хэсэгт Япон, Хонконг гэсэн Ази тивийн хүчирхэг багууд багтсан. Японы шигшээ багийн тамирчид манай нийслэлд ирээд бэлтгэл сургуулилтадаа ороод байна. Японы өсвөрийн хөлбөмбөгчид "К" хэсгийн тэмцээний эхний өдөр 17 цагаас манай хөлбөмбөгийн шигшээ багтай халз тоглолт хийнэ.

Японы багийн ахлагч Такефусо Кубо нь Испанийн Барселона багийн хөлбөмбөгийн хүүхдийн академид байсан гэдгээр нь манай хөлбөмбөг сонирхогчид сайн мэддэг.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд