Л.Эрдэнэчимэг гишүүн АББДХ-ны дарга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-01-28 20:53:05

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо чуулганы завсарлагаар хуралдаж Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргыг томиллоо. 

УИХ дахь АН-ын бүлгээс тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг нэр дэвшүүлэх санал гаргасныг Б.Наранхүү гишүүн танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Оюун, Ж.Энхбаяр нар санал хэлсний дараа санал хураалгаж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд болон “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дуусгав. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ