ЭТИС хөтөлбөрийн захирал “Өвөрхангайн алдартан” боллоо

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2016-01-28 22:47:27

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн эрдэс баялаг түүхий эд, Иж бүрэн санаачлага хөтөлбөр /ЭТИС/-ийн захирал Др.Др. h.cШтэфан Хансэлманныг Өвөрхангай аймгийн ИТХ-ын нэрэмжит шагнал “Өвөрхангай аймгийн алдартан” медалиар шагнаж урамшууллаа.

Аймгийн төрийн албан хаагчдыг чадавхижуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулж, хариуцсан салбар, эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гаргасныг нь үнэлж энэхүү шагналаар шагнасан байна.

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн эрдэс баялаг түүхий эд, Иж бүрэн санаачлага хөтөлбөр нь төрийн албан хаагчдыг чадавхижуулах зорилгоор Өвөрхангай аймгийн ЗДТГ-тай 2014 оноос эхлэн хамтран ажиллаж байна.

Мөн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, уул уурхайн салбар, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг бий болгох, уялдаа холбоог сайжруулах, дээрх салбаруудын мэргэжилтэн, алба хаагчдын чадавхийг нэмэгдүүлэхэд зорилготой 4 талт хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж элээд байгаа билээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ