Сар шинийн баярт зориулан бэлгийн ном 20-50 хувь хямдарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-01-29 17:30:32

“Эрээний бэлгээс Эрдмийн бэлэг рүү” уриан дор зохион байгуулж буй "Оюунлаг бэлэг" номын үзэсгэлэн худалдаа өнөөдөр Улаанбаатар чуулгын байранд эхэллээ.

Үзэсгэлэнд 20 орчим хувь хүн, аж ахуйн нэгжийн 200 гаруй ном 20-50 хувь хямдарч байна. Тухайлбал, байгаль орчин танин мэдэхүйн мэдлэг олгох “Ногун” комик цувралын бэлгийн багц 30-70 хувь хямдарч, 3000-7500 төгрөгөөр борлуулж байна.

Мөн Монгол өв соёл, уламжлал Монгол ахуйг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх зорилготой “Бумбардай” комик цуврал 30 хувь хямдарч 10500 төгрөг болжээ.

Номтой нөхөрлөе клубээс зохион байгуулж буй тус үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ