Зорчигч тээврийн автобусны хуваарьт өөрчлөлт орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-01-30 20:09:08

Улаанбаатар-Сайншанд болон Сайншанд-Улаанбаатарын чиглэлд өдөр бүр зорчигч тээвэрлэдэг автобусны цагийн хуваарьт зорчигчдын  хүсэлтээр нэгдүгээр сарын 25-наас эхлэн өөрчлөлт орлоо.

 Шинэ хуваариар Улаанбаатар хотоос хөдлөх автобус өдөр бүхний 15.00 цагт явж буй бол Сайншандаас Улаанбаатар хот руу  хөдлөх автобус өглөөний 09 цагаас  тээвэр хийж буй. Харин хуучин хуваариар автобус өдөр бүрийн 15.00 цагаас тээвэр хийдэг байсан билээ. Зорчигч тээврийн үйл ажиллагааг “Хүслэнт Ажнай”   ХХК хариуцан эрхэлдэг бөгөөд хүүхдийг  есөн мянга, том хүнийг 18 мянган төгрөгөөр  тээвэрлэж буй.

                                                                                                                      Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ