Хууль зүйн хорооныхон хүүхдийн асуудлаар энэ онд хийх ажлаа төлөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-01 12:37:13

Булган аймгийн хүүхдийн асуудал хариуцсан хууль зүйн хорооны гишүүдийн 2016 оны анхны уулзалт хурлыг зохион байгууллаа.

Уулзалт хуралд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс, Шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, БСГ, сургуулийн нийгмийн ажилтнууд, мөн албан газрын хүүхэд гэр бүлийн асуудал эрхэлсэн мэргэжилтнүүд оролцлоо.  Хурлаар 2015 онд хууль зүйн хорооноос зохион байгуулсан үйл ажиллагааны тайлан, цаашид анхаарах асуудлын талаарх нэгдсэн мэдээллийг сонсож, 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, хүүхэд, гэр бүлийн 6-ийг асуудлыг танилцуулан хүүхдийн эрхээр мэргэшсэн хуульчид, нийгмийн ажлын зөвлөгөө авч ярилцлаа. Мөн энэ үеэр Гэр бүлийн хууль, гэр бүлийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт манай аймгийн зүгээс өргөн барих санал авах ажлыг зохион байгууллаа. Хүүхдийн асуудал хариуцсан хууль зүйн  хорооны гишүүдэд ажлын хэрэгцээнд зориулан хүүхэд, гэр бүлийн чиглэлээр гаргасан Олон улсын болон хуулийн эмхэтгэл, гарын авлага, зөвлөмж, плакатыг ажлын хэрэгцээнд гардууллаа.

2016 онд тус хорооноос гэр бүлийн хүчирхийллийн таслан зогсоох, хамгаалах, урьдчилан сэргийлэх, хүүхдийг аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, салбар дундын мэдээллийн сангийн солилцоог сайжруулж үнэлэлт, дүгнэлт өгөх, хүүхдийн эрсдэлийн орчны зураглалын дагуу хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэх, сургалт арга зүйн багийг хөдөө орон нутаг ажиллуулах зэрэг шинэ шинэлэг санаачилгатай  ажлууд хийх өрнүүн жил болгон төлөвлөлөө.

                                                                                                                           П.Батням

 

Холбоотой мэдээ